Арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг Моностойн давааны ар талд Гурван ховил гэх газарт машин онхолдож гурван хүний амь нас эрсэдсэн мэдээлэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ирсэн байна.
Онхолдсон машин нь "Шинэ бадрах” ХХК-ны ЗИЛ-130 маркийн машин байсан бөгөөд нас барсан хүмүүс 3,6 метрийн урттай гуалин моднууд уулнаас тээвэрлэж явсан байна. Энэ хэргийн талаар цагдаагийнхан мэдээлэл өгөхгүй нууцалж байна гэж зарим хэвлэл мэдээллийнхэн тодотгосон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийнхнөөс тодруулахад:
-Хэргийн талаар нууцалсан гэдэг үндэслэлгүй мэдээлэл. Хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар тухай мэдээллийг хүлээн авч, хэргийн газрын үзлэг, шалгалтыг Прокурор, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хийж, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Гэмтсэн хохирогч болон цогцсонд учирсан гэмтлүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, нас барсан шалтгаан, нөхцлийг тогтоолгохоор шинжээч эмчийг оролцуулан үзлэг явуулж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн байна.
Хөдөлмөр хамгааллын журам зөрчигдсөн эсэх асуудлаар аймгийн МХГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтаас дүгнэлт гаргасны эцэст “Шинэ бадрах” ХК ны хариуцлагатнуудыг эрүүгийн хариуцлага татах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналтан дор явуулж байна гэсэн хариу өглөө.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна