Өсвөр насны хүүхэд залуучуудыг ихээр донтуулж, эрүүл мэнд болоод сэтгэцэд сөргөөр нөлөөлөх болсон ПС тоглоомын газруудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих хууль, эрх зүйн орчин манайд байдаггүй.
Тиймдээ ч нийгэмд өсвөр насныхны дунд компьютер тоглоомд донтох, сэтгэцийн эмгэгтэй болох үзэгдэл улам нэмэгдсээр байгаа юм.
Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын VIII клиникт сар тутамд ПС тоглоомд донтсон гэх шалтгаанаар 10 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг талаар хүүхдийн тасгийнхан мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүүхэд тутмын 3 нь тоглоомд донтсоны улмаас мэдрэлийн ядаргаанд орсон оноштой байна.
Харин насны хувьд дийлэнх нь 10-16 насныхан бөгөөд ПС-нд донтсоны улмаас нойргүйдэж, тоглохын тулд гэрийнхнээсээ мөнгө хулгайлах зуршилтай болсон байдаг гэнэ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүүхдийн сэтгэцийн энэхүү эмгэг өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээхэн нэмэгдэж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан GoGo.mn сайтаас “Хүүхдүүдийг ихээр донтуулах болсон РС тоглоомын газруудад ямар арга хэмжээ авбал зүйтэй гэж та бодож байна вэ?” хэмээх санал асуулгыг сар орчмын турш уншигчдын дунд явууллаа.
Санал асуулгад нийт 15923 хүн хамрагдсанаас 45 хувь нь “Хүүхэд залууст чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар олныг нээх”, 26 хувь нь тэдгээр газрыг “шууд хаах” нь зүйтэй гэж үзсэн байна. 
Харин 14 хувь нь “Интернэт кафе болон РС тоглоомын газрыг салгаж, тоглоомын газрын зөвшөөрөл олгохгүй байх” гэсэн саналд нэгдсэн бол 9 хувь нь “ПС тоглоомын газарт тоглох тодорхой хугацаа зааж өгөх хэрэгтэй”, 3 хувь нь “Эцэг эхчүүдийн анхаарал сайн байх хэрэгтэй” гэжээ.
Энэ бүхнээс дүгнэхэд хүүхэд залууст хандсан, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар олноор бий болгох шаардлагатай байна.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар саяхан дээрх асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болгох үүднээс “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг баталжээ.
Нийслэлийн хэмжээнд 500 гаруй интернэт кафе, цахим тоглоомын газар байдаг бөгөөд дийлэнхдээ орон сууцны нэг давхар, орчны шаардлага хангахгүй хонгилиудад үйл ажиллагаагаа явуулдаг.
Харин тус журамд, интернэт кафе, цахим тоглоомын газрыг нэг дор ажиллах, орон сууцны I давхар болон хонгилд байрлахыг хоригложээ.
Мөн тоглоомын газруудад ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах шаардлага тавих аж.
Цагийн хуваарийн хувьд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх заалт оруулсан байна.
Түүнээс гадна үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх шаардлагыг тавьж байгаа юм.
Өмнө нь үйлчлүүлэгчийн хувьд нас харгалздаггүй байсан бол тус журам хэрэгжсэнээр 12-оос доош насныхан үйлчлүүлэх боломжгүй болж байна.
Түүнчлэн бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь эрс хоригложээ.
Ийнхүү журам батлагдсанаар цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан үзэж байна.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа