“Miss Mongolia-2013” тэмцээний отгон миссээр “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану тодорсон. "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Намшир овогтой Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд “Монгол Модель” агентлагт загварын агентлагт загвар өмсдөг юм билээ. Царайлаг, нуруулаг энэ бүсгүй “Говь” компанийн нүүр царайгаар тодрон дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсноос гадна загварын тайзнаа багагүй амжилт гаргаж яваа ирээдүйтэй модель гэгддэг.“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс Н.Ану нь Японы Токио хотноо зохион байгуулагдах "Miss International-2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ. Анугийн хувьд ямар нэгэн байр эзлээгүй бөгөөд харин ч онигоонд оржээ.Тэрээр усны хувцастай үзүүлбэрийн үеэд тив дэлхийн олон миссийн өмнө бүдэрч унасан гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна