Монголчууд эрт дээр үеэс эрийн гурван наадмаа шүтэж ирсэн билээ. Өнөөдөр баячууд нь хурдны морь уяж, бэл бэнчингээ гайхуулан, өөр хоорондоо өрсөлдөх болсон энэ цаг үед хүүхэд, залууст хандсан спортын төрлүүдийг хөгжүүлэх нь юу юунаас чухал болоод байна. Харин “ХасБанк”-ны хамт олон саяхан хоккейн багтай болсон нь өөрийн эрхгүй бахдах сэтгэл төрүүлэв.
Энэ маягаар өвлийн спортод зоригтой хөрөнгө оруулж, дэмжиж ажиллах нь өнөөдөр юу юунаас чухал болоод байна. “Багануур” ХК, “Шарын гол” ХК зэрэг уурхайн компаниуд ч хоккейн спортод тунчиг элэгтэй хандаж, дэмжсээр ирснийг хэлэх хэрэгтэй болов уу. Юутай ч “Хас”-чууд “Хасын хүлэгүүд” нэртэй хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэж, сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийг дэмжиж ажиллаж байна. Өнөөдөр Монголын хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тал дээр учир дутагдалтай байгааг дээр доргүй мэднэ. Тэгвэл тэдний тоглох дуртай хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортыг дэмжих төдийхнөөр “Хас”-ынханы ажил зогссонгүй. Тиймдээ ч “Хасын хүлэгүүд” хэмээх хоккейн мэргэжлийн багт хөрөнгө оруулжээ. Ийнхүү гурван ч төрлийн багийн спортыг дэмжих болсон “Хас”-ынханд саяхан гар бөмбөгийн баг ивээн тэтгэх хүсэлтийг ч тавьсан сурагтай. Үүнээс харахад удахгүй “Хасын хүлэгүүд” хэмээх гар бөмбөгийн баг мэндэлж мэдэхээр байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна