“Мисс Монголиа 2013” наадам энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Монгол орны өнцөг булан бүрээс гоо бүсгүйгээ шалгаруулсан энэ наадамд нийтдээ 70 гаруй бүсгүйчүүд оролцсон юм. Энэхүү тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану тодорсон билээ. Тэгвэл мисс бүсгүй маань энэ сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss International 2013″ дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээндээ амжилттай оролцож байна. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөж байгаа гэнэ. “Miss Mongolia-2013″ тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаад байгаа нэгэн билээ. Ингээд эх орноо төлөөлөн “Miss International 2013″ тэмцээнд гялалзаж яваа мисс Н.Анудаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна