“Doz entertainment”-ынханы тав дахь уран бүтээл болох “Кино шиг амьдрал” уран сайхны инээдмийн киногоо Вьетнам улсад зураг авалтаа хийсэн билээ. Энэхүү кино нь үлгэрийн юм шиг хэрнээ хүүхэд насны дурсамжыг зурвас санагдуулмаар үнэхээр гайхалтай уран бүтээл болжээ. Монголын кино ертөнцөд шинэлэг өнгө аясаар ялгарсан энэхүү уран бүтээл нь киноны дууны клипнээс эхлээд л үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан юм.
Тус киноны уран бүтээлчид хэлэхдээ “…өнөөдөр бид бие бие рүүгээ инээж чадахаа больчихож. Уг нь хүмүүс аз жаргалтай инээж байх ёстой. Бид айл бүрд очиж, амьдралыг аз жаргалтай сайн сайхнаар олж хараач ээ гэж хэлж чадахгүйгээс хойш уран бүтээлээрээ энэ санаагаа гаргая гэж бодсон. Хэдийгээр бидний хийсэн кино инээдмийн боловч хүмүүст инээдмээр дамжуулж ухаарал бэлэглэе гэж хүссэн” гэлээ.
Харин энэхүү киноны тухайл “Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..?Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн.Аав ээжийгээ болон эргэн тойрны бүх зүйлсийг киноны үйл явдалтай зүйрлүүлэн харах дуртай Жарантавд сонирхолтой зүйлс тохиолдож өгөхгүй л байна.Түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн ичмээр явдал нь аавынх нь танилцуулж өгсөн нэгэн чинээлэг айлын охин өөрөөр нь аймшигтайгаар тохуу хийсэн явдал юм” Ийнхүү кино сонирхолтойгоор цааш үргэлжилнэ.
Киноны зохиолч найруулагчаар СТА Ш.Доржсүрэн, продюсераар СТА А.Мөнгөнзул, дүрүүдэд Батхишиг, Э.Уянга, Э. Чинзориг нар тогложээ.
Бүх насныханд Кино шиг амьдрал” уран сайхны инээдмийн кино 2013.12.19-нд Тэнгис кино театрт 16 00 цагт нээлтээ хийх гэж байна.


3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ