Сүүлийн үед Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй холбоотой асуудал гарах нь их болсон. Саяхан захирлыгаа огцруулчихсан тус телевизийн санхүүд шалгалт хүртэл орсон. Нэгэн үе хөдөө, хотгүй бүх хүмүүс МҮОНТ-ийн үнэнч үзэгчид байлаа. Харин зах зээл хөгжихийн эрхэнд арилжааны олон телевиз байгуулагдан хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөөнийг бий болгосон. Бүгд л үзэгчдээ татахын тулд шоу, нэвтрүүлэг, цэнгээнт дуу хөгжим, мэдээний чанар, чансаа агууламжаараа өрсөлдөх болов.
Сүүлийн үед олны үзэх дуртай солонгос сериалуудаар хүчээ үзэж байна. Харин МҮОНТ нэгэн хэв маягаараа үйл ажиллагаагаа явуулсаар өдий хүрчээ. Нэвтрүүлгийн тайз, “600”-ийн студи яг л хэвээрээ, өөрчлөлт, шинэчлэлт дутагдаж байгааг олон хүн хэлдэг юм билээ. Үндэсний гэх том телевизэд өрсөлдөгч байхгүй хэмээн итгэдэгийх биз. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван намын нэр дэвшигчийг бүтэн хоёр, гурван цагийн турш зогсоосон нь олон хүний шүүмжлэлийг дагуулсан билээ. Хэдэн жилийн өмнө л ийм арга барилаар халз мэтгэлцээнийг явуулдаг байсан энэ телевиз халагдах цаг нь болж гэдгийг хүмүүс хэлж байсан юм. Түүнчлэн саяхан Цагийн хүрдээр Ерөнхийлөгчийн авторыг өөр хүний автортой сольж гаргасан нь бас л асуудал болов. Энэ мэт гаргасан алдаанууд зөндөө. Хэд, хэдэн кино төсөл амжилттай хэрэгжүүлж Монголын уран сайхны олон ангит кино хийж байгаа нь сайшаалтай боловч өөр үзээд байх юм үнэндээ алга гэдгийг үзэгчид хэлж байна. Тэд тус телевизийг 10 хоног хаахад анзаарах хүн байхгүй биз гэх ч хүмүүс байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна