Энэхүү буурайг Ч.Дамдин гэдэг. Тэрбээр өдгөө 81 настай. Зургаан буудалд айлын хашаанд хүүгийн хамт амьдардаг аж. Түүнтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад нь таарсан юм. Биднийг сурвалжлагаар очиход Ч.Дамдин гуайтай нэг паладанд хамт хэвтдэг гэх нэгэн хүн түүнтэй уулзууллаа. Хамт хэвтдэг хүнийх нь хэлж байгаагаар Ч.Дамдин гуайг эргэж ирэх ар гэрийнхэн гэх хүн байдаггүй юм байна. Хүү нь ганцхан л удаа эргэж ирсэн аж. Бидэнд хүүгийнхээ тухай дорвитой зүйл ярьсангүй. Ч.Дамдин гуай зургаан буудал орчмоор шил, лааз түүж амьдардаг гэнэ. 1968 онд ханийгаа нас барсны дараа өөрийн охин Д.Туулыг өсгөж дийлэхгүй болоод галт тэргэнд явж байсан н.Пүрэвдорж гэх хүнд өгчээ. Түүнээс хойш долоо, найман удаа охиноо эргэж очсон байна. Түүний дараагаас сураг тасарчээ. Харин одоо тэрбээр ганц охинтойгоо уулзах л хүсэлтэй байгаа аж.
Ч.Дамдин гуай “Одоо сургийг нь сонсоход 42 орчим настай л хүүхэд шиг байгаа юм. Хөгшин минь унтчихсанаас хойш би охиноо авч явж чадахгүй болоод хүнд өгчихсөн. Охин минь надтай ирж уулзъя гэсэн санаа байдаггүй байх. Намайг энд байгаа гэдгийг мэдэхгүй л байгаа бололтой. Надад одоо ганцхан тэр хүүхэдтэй л уулзах хэрэг байна. Би охиноо олох гэж ноднин ч хөөцөлдөөд бүтээгүй. Багахангайд хамаатных нь байдаг юм. Тэднийхээс нь сургийг нь дуулаад хайж эхэлсэн” хэмээн ярилаа. Биднийг ярилцаж байх хооронд эмч нь гарч ирээд “Дамдин гуай та юун хүмүүс цуглуулаад байгаа юм. Бидэнд хэлэхгүй ийм хүмүүс энд авчирч болохгүй” хэмээн зандраад цаашаа орчихов. Ч.Дамдингуай хүүхэд мэт нүд нь бүлтэлзээд эмчдээ загнуулсаар өрөө рүүгээ явлаа. Биднийг дотогшоо оруулахгүй байсан учраас шатны дэргэд зогсож түүнтэй хэдхэн минут ярилцсан нь энэ.
Бие муутай настай хүнийг удаан хугацаагаар зогсоож, элдвийн зүйлийг хөөрөлдөж чадсангүй. Хэрвээ охин нь холбоо барихыг хүсвэл яаж холбогдох вэ хэмээн асуухад би зургаан буудалд амьдардаг гэхээс өөр зүйл хэлээгүй юм. Түүнд холбоо барих утас ч байхгүй аж. Гэхдээ зургаан буудал орчмын иргэд түүнийг таньдаг гэнэ. Тэрбээр амьдрал хэцүү, ажил төрөл хийж чадахгүй надад туслаач хэмээн хэн нэгнээс тусламж хүсээгүй юм. Шил, лааз түүж өөрийн чадах ядахаараа л амьдралаа залгуулж байна. Түүний бидэнд хандсан ганц шалтгаан нь төрсөн охиноо олох хүсэлтэй. Ингээд “Аав нь охинтойгоо л уулзмаар байна” гэсэн түүний үгийг уламжилъя.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа