Өнгөрсөн хавар “Дэлхийн Цирк Монголд” олон улсын хамтарсан тоглолтыг 30 жилийн дараа зохион байгуулж Циркийн гадаа уртаас урт дараалалыг үүсгэн ойрын жилүүдэд байгаагүй дуулиан шуугиантай олон хоног үргэлжилсэн томоохон тоглолтыг үзэгчиддээ хүргэж байсан “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ дахин дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Москвагийн Мөсөн циркийн тоглолтыг Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан толилуулж байна. Монголд анх удаа тоглогдож буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу энэ амралтын өдрүүдэд АСА циркэд нээлтээ хийсэн билээ. 3 өдрийн дотор 8 удаа тоглосон ч шоу тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Ердөө 7 хоног тоглогдохоор төлөвлөгдсөн ч үзэгчдийн хандалт ихтэйгээс дахин сунгаж тоглохоор болжээ. Айлчлан ирж буй шинэ жилийн баяраар Монголчууд бид гэр бүлээрээ бяцхан үрстэйгээ дэлхийн гайхамшигт тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжтой боллоо. Дэлхийд тоотой цөөн байдаг циркийн өвөрмөц энэ төрөл Монголын хүүхэд багачуудын энэ жилийн шинэ жилийн хамгийн гайхалтай бэлэг болох нь гарцаагүй юм. Мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагаас тоглохоор болж байна. Тасалбарын үнэ суудлынхаа байрлалаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөгний үнэтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 94992070, 96662070 дугаарын утаснаас аваарай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна