Хонь, чоно мэт байнга “үзэж” явдаг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт нэгнийгээ сайшааж, үнэлэх үе байдаг аж. Жишээ нь, гишүүн Ц.Нямдорж ирцийн асуудлыг хөндөх үеэрээ Х.Тэмүүжин гишүүнийг “Хуралдаа байнга суудаг” гэж үнэлсэн байна. Тэрээр “Хараад байхад Тэмүүжингээс өөр хүн чуулганд суухаа байж. Яг үнэнийг хэлэхэд төсөв батлагдсанаас хойш гишүүд хийж, хэлэхээ олж ядсан өнгө аястай болчихлоо” гэсэн байна. Мөн тэрээр “Байнгын хорооны хуралдаан ч мөн ялгаагүй, ирц бүрдэхгүй. Чухал том асуудал авч хэлэлцэх гэхээр халгадаг. Нэг л байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүйтэн харьцаатай парламент болж. Уг нь ирц бүрдүүлэхэд олонхи, цөөнх ялгаагүй анхаарах ёстой. Гэхдээ ирц бүрдүүлэхэд шийдвэрлэх хариуцлагыг олонхи хүлээнэ. Гэвч олонхид энэ хариуцлагыг хүлээх чадвар дутагдаж байна” гэж онцолсон байна.
Нээрээ л гишүүдийн ирц байнга хангалтгүй байж, УИХ-ын дарга нь ирээгүй гишүүдийнхээ уртаас урт жагсаалтыг онлайнаар тарааж, “Намайг ирсэн гэж бүртгэчихээрэй, би байгаа шүү” гэх мэтээр хуралд оролцож, “Таван гар бүрдчихсэн юм бол мушик тоглох юм уу” гэх мэт наргиа гишүүдийн дунд явах болсныг анхааралгүй өнгөрч боломгүй л байлтай.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа