Та бусдаас өвөрмөц, содон, дэгжин, эрхэмсэг харагдахыг хүсвэл...


Сүүлийн үед гоёлын хувцасны ертөнцөд цоо шинэ хувьсалыг нэвтрүүлсэн “Хайрын хурим” салоны загварууд хит болоод байна. Хурим найр, хонхны баяр гээд энэ салоны урласан гоёогоор гангарсан бүсгүйчүүд хамгийн дэгжин харагддаг гэхэд хилсдэхгүй биз ээ.Түүнчлэн манай урлаг соёлын одод болон олны танил эрхмүүд ганган чамин гэхээсээ илүүтэй, хээнцэр дэгжин, дахин давтагдашгүй загвартай хувцасыг сонгох болсон. Манайд энэхүү загваруудыг урладаг,алтан гартай Ууганцэцэг хэмээн дизайннер бүсгүй ихэд эрэлттэй болоод байна. Тэрээр төрийн дээд өндөрлөгөөс эхлээд, урлаг соёл, улс төрийн эрхмүүдийн эхнэрүүдийн тансаг гоёог тэрээр урласаар байна. Түүний урласан загварууд гар ажиллагаа ихээхэн шаарддагийг хийсэн загварууд нь нотолж байна гэмээр. Хамгийн сүүлд жүжигчин Долгорын “Uptoun” сэтгүүлийн нүүрийг чимсэн гоёл бүсгүйчүүдийн шохоорхолыг ихээхэн татсан. Тэгвэл энэхүү загварыг Хайрын хурим салон болон залуу дизайнер Соёлмаа нар урласан байна. Гар ажиллагаа ихтэй энэхүү загвар, үнэхээр өвөрмөц байсан юм. Шинэ жил болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед охид бүсгүйүчүүд минь баярын гоёлоо амжиж “Хайрын хурим” салонд захиалаарай.