Өнгөрсөн сарын 21-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдсан. Тэр хурлаар идсэн уусан гэгдээд байгаа алба, нэгдлийн дарга, уран бүтээлчдийг зохих газруудаар нь шалгуулж, энэ талаар мэдээллийг арванхоёрдугаар сарын 2-нд Үндэсний зөвлөлийн хуралд мэдэгдэхийг ерөнхий захирал М.Наранбаатарт даалгасан. Гэвч өчигдөр Үндэсний зөвлөлийнхөн хуралдсангүй. Энэ талаар тус зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тодруулахад “Ээлжит хуралдаан болоогүй. ерөнхий захирал М.Наранбаатараас энэ сарын 2-нд мэдээлэл сонсож, Ч.Даваабаярын Үндэсний зөвлөлд гаргасан гомдлыг хэлэлцэх ёстой байсан. Түүнээс биш хуралдаан байгаагүй. Манай ээлжит хуралдаан энэ сарын 19-нд болно. Тэр хуралдаанаар ирэх жилийн төсвийн асуудлыг хэлэлцэнэ” гэсэн хариу өгсөн юм.
МҮОНТ-д үүсээд байгаа асуудлаас болоод тус телевизэд төрөөс санхүүгийн шалгалт оруулахаар болсон. Гэтэл энэ шалгалттай зэрэгцээд олон нийтийн телевизийн алба, нэгдлийн зарим дарга нар гадаадад томилолтоор явсан нь олны анхаарлыг татаж байна. Учир нь МҮОНТ-ийн дотоодын томилолтыг энэ оныг дуустал түр хязгаарлачихаад байхад дарга нар нь гадаад руу томилолтоор яваад байгааг шалгалтаас зугтааж буй нэг арга байж магадгүй гэсэн хардлагыг хүмүүст төрүүлээд байгаа юм.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа