Сүхбаатар дүүргийн 149 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тиймээс энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаагаас тодрууллаа.
-Танай цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Тийм зүйл гарсан. Бид цаг алдалгүй арга хэмжээ авсан учраас одоо гайгүй болсон.
-Яагаад хүүхдүүд бөөстөв өө. Нэг биш нэлээд хэдэн хүүхэд бөөстсөн гэх юм?
-Тав, зургаан хүүхдийн толгойноос бөөс илэрсэн. Багш нар маань хагас бүтэн сайнгүй ажиллаж, Бөмбөгөрөөс хулсан шүүр авч ирээд хүүхдийн толгойг шүүрдсэн. Хэн нэгэн хүүхдийн толгой нь бөөстсөн байсан байх. Түүнээс болоод бие биедээ халдварлаад бөөстсөн болов уу гэж хардаад байгаа. Ийм явдал болсон эцэг, эхчүүдээс уучлалт хүсье. Ер нь манай цэцэрлэг гэлтгүй улсын бүх цэцэрлэгүүд их ачаалалтай ажилладаг. Нэг ангид 40-50 хүүхэд явдаг. Хажуу бөөрөөрөө наалдаад, зэрэгцэж унтахаас өөр аргагүй байдаг. Тэгж байгаад л нэгнээс нь халдварлачихсан бололтой юм. Хэтэрхий их ачаалал маань энэ асуудал гарахад хүргэсэн байх. Одоо дахиад ийм явдал гарах вий гэхээс айгаад хүүхдүүдийнхээ толгойг байнга шалгаж байна.
Цэцэрлэгийн эрхлэгч бүсгүй ингэж ярьсан. Улсын цэцэрлэгийн ачаалал их, энэ нь хүүхдийн ариун цэвэр, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Хүүхдүүд бөөстөж байг гээд үүнийг зүгээр орхих асуудал биш болов уу.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа