Төр төлөөлж түмэн олныг удирдана гэдэг тухайн хүнээс өндөр ёс суртахуун, мэдлэг боловсрол, үгүй ядахдаа хувийнхаа хүсэл шуналыг дарж чадах тэсвэр тэвчээр шаардана. Хүсэл шуналаа дарж эс чадваас олон түмний элэг доог болж төрийн нэр хүндийг унагаах аюултай. Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягт ийм аюул нүүрлээд байна. Энэ хүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж идэж шамшигдуулсан, хуулийг гууль болгосон олон үйлдэл Дорноговьчуудын гайхширлыг барсаар удлаа.
Өнөөдрийн нийгэмд сайн дарга гэж хэнийг хэлэх вэ гэвэл сайн менежерийг хэлнэ гэсэн ойлголт бий болоод байна. Тэгвэл хариуцсан ажил, итгэл хүлээлгэсэн аймаг орон нутгаа биш хувийнхаа эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг менежер засаг дарга бол П.Ганхуяг. Энэ эрхэм төрийн ажлыг хэрхэн хувийнхаа ашиг сонирхолд тохируулан хэрэглэдгийн үлгэр жишээг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл төрийн ажлын ар талд дандаа түүний хувийн бизнес байдаг.
Дорноговь бол газар нутгийн байршил, дэд бүтцийн давуу тал, хамгийн том хэрэглэгчтэй хил залгаа, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор эхлэж байгаа гэдэг утгаараа газар маш үнэд хүрч байгаа аймаг.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа