“CASHMERE WORKSHOP” ШИНЭ ЖИЛИЙН ОНЦГОЙ ЗАГВАРУУДЫГ ТАНИЛЦУУЛНА


Тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн “Cashmere Workshop” брэнд шинэ жилийн бэлгээ задалж байна. Дизайнер П.Энхмөнхөө энэ удаад чөлөөт, өдөр тутмын болон гоёлын ноолууран даашинз гэсэн үндсэн гурван төрлийн коллекциос бүрдэх загварын шоугаа энэ сарын 27 буюу энэ лхагва гарагийн 19:00 цагаас зохион байгуулж, хэрэглэгчиддээ бэлэг барих нээ. Үнэнч хэрэглэгчиддээ шинэлэг, тансаг, бас орчин үеийн мэдрэмжийг төрүүлэхийг зорьдог дизайнер П.Энхмөнхөө Арт Деко хэв шинжийг агуулсан шилдэг бүтээл болох загваруудаа намрын шоугаараа харуулсан бол энэ удаад шинэ жилийн гоёлын даашинзаа охид бүсгүйчүүддээ зориулан урласан байна. Биед эвтэйхэн, дулаан, тансаг, дахин давтагдашгүй цор ганц бүтээл гэж хэлж болохуйц загварууд энэ үдэш хэрэглэгчдийн нүд сэтгэлийг хужирлах бөгөөд шинэ жилийн баяраараа бусдаас онцгой харагдахыг хүсэх хэн бүхэнд энэхүү шоуны үүд хаалга нээлттэй юм байна. Амьдралын өдөр бүхнийг тайз гэж харвал алхах газар бүрт тань өөртөө итгэлтэй, дур булаам орчныг бүрдүүлэх тансаг ноолуурын ертөнцөөр заавал аялаарай. Таны аялах газар BLUE SKY цамхагийн нэг давхарт байрлах Sapphire Hall танхим. Харин таны аялалд МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа нар нэгдэж, ая дуугаа өргөж байгааг дуулгахад таатай байна.