Фэйсбүүк бол залуучуудыг холбосон өргөн уудам ертөнц л гэсэн үг. Орцонд байнга тааралддаг охин, хөвгүүн хоёр Фэйсбүүкт найзууд болсон байх тохиолдол амьдралд зөндөө байна. Бас Фэйсбүүкийн таалагддаг залуу эсвэл эмэгтэйтэйгээ уулзах гэхээр шийрэгнээд байх үе ч их л байх юм.
Тэгвэл энэ л үдэш цахим ертөнц дэх тэр хүнтэйгээ уулзах, танилцах, ярилцах, цагийг хамтдаа өнгөрүүлэх, шоудах боломжийг “Cyber House” Party залуус та бүхэнд олгож байна.
Өнөө орой “Centro” club-т болох “Cyber House” Party-д эрхэм залуу таныг 22.00 цагаас урьж байна. “Centro” club-ийг мэднэ шүү дээ, яагаав, 19 дүгээр хорооллын Үйлчилгээний Төвд байрладаг!
Тус Night Club-т Фэйсбүүкийн найзуудтайгаа “назгай авах” урилгыг BB Project-ийнхон залуу танд хүргүүлж байна. Зөвхөн энэ л үдэш хөгжилдөж, зөвхөн энэ л үдэш чамд үдшийг гайхалтай өнгөрүүлэх боломж байна.
“Цахим ертөнцийн гэр” партинд реппер Цэцээ, реппер Rooky болон Vivilis, UB Dance бүжгийн хамтлаг, DJ Chin, DJ Nyamka, DJ Avgaan нараас гадна анхны тоглолтондоо ч оролцож хараахан амжаагүй яваа “Makind the Band 4” шоуны “Code26” хамтлаг хүртэл оролцож ая дуугаа өргөнө гээд л бод.
Яагаад Friday Night-ийг нэг орой интернэт дэх найз нартайгаа өнгөрөөж, мартагдашгүй дурсамжийг үлдээж болохгүй гэж?
Хотын залуу л мөн бол, Фэйсбүүкт өөрийн хаягтай л бол, бүгдээрээ орой “Cyber House” Party дээр уулзацгаая. Холбоо барих утас: 99919525
Би л лав очно. “Centro” club-т таарая.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна