УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цаг өнгөрч байхад эхэлсэн юм.
Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцээд олонхи нь "Хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэж үзсэн байна. Учир нь Р.Амаржаргал гишүүн 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн мөн дөрвөн удаа УИХ-д сонгогдсон, Ерөнхий сайд байсан туршлагатай улстөрч гэж үзжээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал арваннэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хандан тавьсан юм. Хуульд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын гишүүн гаргасан нөхцөлд төдий хугацаанд хэлэлцэнэ гэх тодорхой заалт байхгүй. Тиймээс Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг баталсны дараа УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Харин өнөөдрөөс энэ асуудал бүлгээр хэлэлцэгдэж эхэлж байна. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, энэ долоо хоногт багтаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх болж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна