Арт-акци буюу Улаан талбайн чулуун шаланд төмсөгөө “цовдлов”

Admin
Өчигдөр 16 цаг 41 минут

Петр Павленский хэмээх зураач эр өчигдөр буюу 11-р сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 13:00-д өөрийн төмсгийг Улаан талбайн дэвсмэл чулуунд хадсан аймшигтай хэрэг гарчээ. Тэрээр гэнэт талбай дээр гарч ирэн хувцсаа тайл эхэлсэн бөгөөд хадаас алхны тусламжтайгаар эмзэг эрхтнээ хадсан байна.

 

Тухайн үед цас орж байсан аж. Тэрээр эл үйлдлээ урлан бүтээлчдийн эрх чөлөөний төлөө хийсэн гэжээ.

 

Зураач залуугийн гаргасан эл зоригтой үйлдэл нь В.Путин төрийн эрхийг бариснаас хойш өөрсдийн хүссэн сэдвийн дор уран бүтээлээ тууриваж чадахгүй, айдастай болсон урлагийнханы эсэргүүцлийн тод илрэл болж байна.