Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд өнгөрсөн 10-р сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус наадмыг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачлагаар "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчдийн дууг бүтээжээ.
Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат аялгууг нь бичэж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студын хөгжмийн найруулагч "РАГУ РАМАН" ажилласан бол клипийг нь “DUAL ZET” студын хамт олон бүтээжээ.
Сонирхуулахад тус уран бүтээлийг “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын шилдгээр шалгарсан оролцогчид болоод үндэсний сэтгүүлзүйн салбарын 100-н жилийн түүхийг бичэлцсэн эрхэм хүмүүс хамтран дуулж, дүрсжүүлэн дахин эгшиглүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууны шинэхэн клипийг толилуулъя.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа