Монголын ард түмний үзвэр үзэх чиг хандлагыг ажиглахад стрессээс ангижрахын тулд, мөн нэг үзвэрт олон төрлийн номер, олон төрлийн дуу бүжиг, шинэ санаа багтсанаар нь хошин урлагынхны тоглолтыг үзэх их дуртай болжээ. Энэ бүхнийг зохицлоож чаддаг хамтлаг бол мэдээж “Х- Түц” продакшин. Тус хамт олон намар цагийн 2 дахь бие даасан тоглолтоо маргаашнаас Монголын хүүхдийн ордоны тайзнаа тоглох гэж байна. Энэхүү тоглолтоо тэд “Тэргэл сарны инээд” хэмээн нэрийджээ. Энэхүү тоглолт бусад тоглолтуудаасаа маш их онцлогтой бөгөөд 25-30 номер орж байгаа юм байна. Хүний амьдралын эргэн тойронд тохиолддог торгон агшин, хамгийн чухал хэсгүүдээс бүрдсэн 30 номерийг ойролцоогоор 2 цаг гаруй хугацаанд тэд багтааж тоглохоо тэд хэлсэн юм. Байж боломгүй мэт. Магадгүй жинхэнэ энтертайнмент шоу гээч нь энэ биз ээ. “ Х-Түц”-ын “Нэг өдрийн хаан” шоу тоглолт үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж, маш удаан хугацаанд тоглогдсон юм. Ийнхүү тэд дахин цоо шинэ төрөл, цоо шинэ уран бүтээлээр маргаашнаас Монголын хүүхдийн ордонг доргиохнээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна