Гаалийн байгууллагын талаарх таагүй мэдээлэл байс гээд л гардаг. Гаалийн байцаагч нь хүртэл гэмт хэрэг үйлдэж зарим нь үйлдэл дээрээ баригдаж байсан удаа ч бий. Харин саяхан тус байгууллагын нүгэлийг нь нүдээр гаргасан хэрэг явдал болоод өнгөрч. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхитай холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд өчигдөр мансууруулах бодис хилээр оруулж ирсэн Бадралыг Замын-Үүдээс Улаанбаатарт авчирчээ.
Түүнийг хар тамхи оруулж ирдэг байх магадлалтай гэх мэдээллийг албаныхан авсан тул ЭЦГ-ын ажилтнууд ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт хандаж, улмаар Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэхэд нь саатуулсан байна. Хамгийн сонирхолтой нь түүнийг хар тамхи оруулж ирдэг гэх мэдээлэл батлагдаж, түүнээс “Marlboro” тамхины хайрцагт 0.916 грамм “ice” буюу “Мөс” хэмээх нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис авч явсныг илрүүлжээ.
Мөн түүнийг зарим хэвлэлд түүний ах нь Гаалийн ерөнхий газарт дээгүүр алба хашдаг гэж бичиж байсан бол баттай эх сурвалж “Сэжигтэн Бадралын ээж нь ГЕГ-т томоохон албан тушаал хашдаг, Н гэх хүн байдаг талаар “Өнөөдөр” сонинд нийтлэгджээ. Түүнчлэн сэжигтнийг ээж нь танил талынхаа шугамаар батлан даалтад авч үлдсэн гэх ч мэдээлэл байна. Хэдийгээр түүнийг ийнхүү баривчлаад байгаа ч тэрбээр “Миний халаасанд яаж орсныг мэдэхгүй.
Би санаатайгаар хилээр оруулж ирээгүй. Хятадууд намайг хорлох гэж нууцаар хийсэн байх” гэж мэдүүлж буй гэнэ. Тэрбээр Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хүнд даацын авто машинаар ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгжтэй бөгөөд жолооч хөлслөн тээвэрлүүлдэг нэгэн аж. Түүнийг хил гаалиар хяналтгүй шахам орж гардаг нэгэн байсан гэх мэдээллийг тус сониныхон өгчээ.
Эх сурвалж www.tvmon.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна