ОУХМ М.Уранцэцэг “COSMOPOLITAN” сэтгүүлийн нүүрийг чимжээ


Өөрийн гэсэн өвөрмөц барилдаан, уран мэхээрээ олны спорт сонирхогчдод танил болж чадсан “Женко” клубын тамирчин ОУХМ М.Уранцэцэг жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн анхны алтан медаль зүүж түүхэн амжилт байгуулсан билээ.Тэгвэл тамирчин бүсгүй маань COSMOPOLITAN сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүрийг чимжээ.