Монголын цуутай баячуудын нэг “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайн нөхөр Б.Батболд хэмээх эрхэм бий. Зураач мэргэжилтэй, урлагт элэгтэй энэ ноёнтон “Петровис”-ын логог урлахаас өгсүүлээд гэргийнхээ бизнесийн найдвартай ар тал болсоор ирсэнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Өдгөө хүү, охин хоёрынхоо нэрийг оролцуулсан “Шинэ дөл” барилгын компанийг удирддаг түүнийг голомт залгах ганц хүү нь өвчсөн мэт дуурайсан нь Б.Дөлгөөн. Найз нөхөд нь Дүүк хэмээн дотночилдог тэрбээр “Сүнсний баяр”-ыг нэлээн өргөн тэмдэглэжээ. Тэмдэглэх тэмдэглэхдээ бүүр хүйтэн мэсээр танхайрч хүн гэмтээжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах VLVT шөнийн клубт Дөлгөөн нь их аварга Д.Дагвадоржтой маргалдан улмаар зодолдож, түүнийг ширээн дээр байсан хутгаар гэмтээсэн байна. Ийнхүү ширээн дээрх зуушны хутгаар бие биенээ хутгалах моод дэлгэрээр байгаа бололтой. Хэргийг СБД-ийн цагдаагийн газар шалгаж байгаа гэнэ.
Цэргийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр боллоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ