Монголчууд дээр үеэс л согтуу ч гэсэн сохор ухаантай гэж ярьсаар ирсэн. Хэдий согтуу хүн ч ухамсартай байдаг, буруу зүйл бараг л хийдэггүй гэх утга энэ үгний цаана нуугдаж буй. Гэвч монголчууд өнөөдөр архинд толгойгоо мэдүүлсэнээс болж, согтуудаа хийсэн гэмт хэргээрээ толгой цохиж явна.
Саяхан гэхэд л төрөөд дөнгөж хоёр сар ч хүрээгүй байсан охиныхоо толгойг хага цохиж гэмтээсэн гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг түүний төрүүлсэн аав согтуудаа үйлдсэн гээд бодохоор даан ч харамсмаар. Мөн төрүүлсэн үрээ минийх биш хэмээн таван настай бяцхан хүүг согтуу аав нь заазуурдаж байсан түүх монголчуудын сэтгэлийг нэг хэсэг шимшрүүлсэн.
Мөн зургаан настай хүүг хойд аав нь бүтэн тав зургаан цаг зодож тамласан хэрэг бас л архинаас үүдэлтэй. Түүнчлэн хоёрхон настай охиноо хэвтэрт ортол зодсон аав согтуугийн гайгаас л боллоо хэмээн толгойгоо шааж суугаа... нөгөөх сохор ухаан, нөгөөх ухамсар хаана байнаа...
Монголчуудыг өнөөдөр архинаас болж ухамсарын доройтолд орчихсон гэж дүгнэдэг. Гэвч үүнийг нь илтгэх шиг өнөөдөр өглөө нэгэн эр Бөмбөгөрөөс Баруун дөрвөн зам орох замд явж байгаад замын голд хэнэг ч үгүй морь харав.
Ойр хавын хүнээс санаа зовж байгаа ч зүйл алга. Бүр түүнийг мэдрэх ухамсар ч түүнд алга...Түүнийг харсан хүмүүс хий дэмий л дөлөхөөс биш шаардлага тавьж, хэлж байгаа ч бас хүн байхгүй байсан нь энэ үйлдлийг нь хүлээн зөвшөөрч байгаа гэлтэй...даан ч харамсалтай... Уг нь монголчууд бид ухамсараа уландаа гишгэдэггүй Удамт Чингисийн үр сад шүү дээ.
Мань хүн замын голд шээчихээд машиндаа суугаад алга болов...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна