Энэ сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотноо болж өнгөрсөн” Miss asia Pacific World” буюу Ази номхон далайн гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Andra” модель агентлагийн загвар өмсөгч Билгүүнзаяа маш амжилттай оролцлоо. Ер нь сүүлийн үеийн тэмцээнүүдэд мис Бадамгэрэлийн шавь нар болох “Andra”-гийн бүсгүйчүүд маш амжилттай оролцож байгаа юм. Тавин орны 50 сайхан бүсгүй оролцож оюун ухаан,авхаалж самбаа,жүжиглэх бүжиглэх ур чадвараараа өрсөлдөн шилдэгүүдээ өчигдөр шалгаруулсан юм. Энэхүү тэмцээн “супер авъяастай”-д тооцогдсон бүсгүйчүүд миссийн титэм хүртсэнээрээ олон улсын хэмжээнд загвар өмсөх, сурталчилгаанд тоглох, нэг ёсондоо “од” болох боломжоор хангагдаж байгаа юм. Манай улсаас оролцох бүсгүйг 3 дахь жилдээ “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоо хариуцан тэс тэмцээнд зуучлан өгч байгаа юм. Энэхүү тэмцээний тэргүүн байранд Энэтхэг улсын гоо бүсгүй шалгарсан бол, манай улсын оролцогч 50 орны гоо бүсгүйчүүдээс шилэгдэн 5-дугаар байранд шалгарсан юм. Билгүүнзаяагийн хувьд зохион байгуулагчидын зүгээс маш өндөр үнэлгээг авч байсан юм. Тэргүүн байранд шалгарсан Энэтхэг улсын гоо бүсгүйг 1994 оны дэлхийн мисс Aishwarya Rai Bachchan нь тус улсаас оролцох миссийг мөн энэхүү тэмцээнд явуулахыг эрхийг хариуцдаг гэнэ. Харин манай улсаас энэхүү тэмцээнд орох болон, олон улсын тэмцээнд оролцох эрхийн “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоо хариуцдаг ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна