Монголын ард түмний үзвэр үзэх чиг хандлагыг ажиглахад стрессээс ангижрахын тулд, мөн нэг үзвэрт олон төрлийн номер, олон төрлийн дуу бүжиг, шинэ санаа багтсанаар нь хошин урлагынхны тоглолтыг үзэх их дуртай байдаг. Нэг хамтлагын тоглолтын үзвэрт 4-6 номер багтдаг бол тэдний анхдагчдын нэг “Х Түц”-ийнхэн энэ удаагийн “Тэргэл сарны инээд” шоундаа 25-30 номерийг багтаана гэж амалцгаалаа. Хүний амьдралын эргэн тойронд тохиолддог торгон агшин, хамгийн чухал хэсгүүдээс бүрдсэн 30 номерийг ойролцоогоор 2 цаг гаруй хугацаанд тэд багтааж тоглоно гэнээ. Байж боломгүй мэт. Магадгүй жинхэнэ энтертайнмент шоу гээч нь энэ биз ээ. Тэдний энэ удаагын тоглолт 11сарын 2-с эхлэн Монголын Хүүхдийн Ордонд тоглогдох бөгөөд хошин урлагын нэрт мастерууд маань хэрхэн сонин содон үзүүштэй зүйлсийг нэг удаагын энтертайнмент шоундаа багтаахыг үзэгч бид хүлээх л үлдлээ.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ