Цоо шинэ тоглолтоороо үзэгч та бүхнийг "Нэг өдрийн хаан" байлгахаар шийдсэн Х Түц-ийнхэны энэ удаагийн тоглолт тун амжилттай тоглогдож өчигдөр хаалтаа хийлээ. Өнөөдөр нийгмийн сэтгэлзүй автозамын ачаалал, жолооч нарын соёлоос болон стресст орох нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Харин энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Х Түцийнхэн энэ удаагийн тоглолтынхоо туршид уриалсан.Тэдний хувьд тоглолт хийх болгондоо цоо шинэ санааг тайзан дээр амьдруулж үзэгчдийг байлдан дагуулдаг билээ. Харин энэ удаад тоглолтын тасалбар зүгээр нэг цаас болон хогын саванд хаягдах бус үзэгч таны автомашины хаа нэгтээ байрлан өдөр бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг тэр дундаа анхааруулах санамж болох "Та хайртай хүндээ ганцхан мөч зориул" гэсэн хамгаалалтын бүсээ зүүхийг сануулсан санамжтай, нөгөө талдаа "Уучлаарай машинаа түр орхилоо" гэсэн утасны дугаар үлдээх зайтай байсан юм. Ийнхүү тэдний нийгэмийн хариуцлагаа ухамсарлан гаргасан тэдний уриалга биелэлээ олж, тэд Замын цагдаагийнхантай хамтран хийсэн ажлаа дүгнэлээ.
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна