Тэгвэл “Түшиг”-ийн эзний эхнэр Э.Мөнгөнцэцэгийг хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ. Монголдоо нэртэй хэдэн компанийн нэг нь “Түшиг” компанийг үүсгэн байгуулагч Г.Сүхээ дэлхийд хамгийн ашигтай бизнесүүдийн нэг болох гоо сайхны бүтээгдэхүүн худалдааны салбарт хүч сорьж, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хоёр ч том барилга сүндэрлүүлээд авсан.
Түүний хүү Г.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Г.Сүхээ гуайн хүү бизнесээ ч өргөжүүлж, гэр бүлээ ч зохиож “Монгол Анжелина Жоли” гэгддэг Э.Мөнгөнцэцэг гэдэг бүсгүйтэй дэр нэгтгээд багагүй хугацаа өнгөрсөн юм. Баян айлын өв залгамжлагч хүүтэй гэрлэсэн энэ бүсгүй өдгөө “The Royal Diamond” үнэт эдлэлийн дэлгүүр, дэлхийн алдарт брэнд болох “Chanel”-ийн салбарыг Монголд нээн ажиллуулж байгаа билээ. Гэвч тэрбээр өөрийнхөө болон нөхрийн бизнесийн нэр хүндийг унагааж, үйлчүүлэгчээ доромжилсон нь ийнхүү шүүхийн хаалга татахад хүрчээ.
Эх сурвалж www.amjilt.com
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна