Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийнхээ мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн байна. Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаа аравдугаар сарын 16-нд Тайланд улсыг зорин, тархиндаа авсан хүнд гэмтлээ яаралтай эмчлүүлж байгаа гэнэ.
Аравдугаар сарын 5-нд Олон улсын багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож, нийслэлийн Боловсролын газар мянган багшийн аялал зохион байгуулсан билээ. Энэхүү аялал “Эрүүл агаар, эрүүл орчин, Эрүүл бие бялдар” уриан дор Чингисийн талбай /хуучнаар Сүхбаатарын талбай/ - Манзуширын хийд –Төр хурахын ам –Цэцээ гүний оргил гэсэн маршрутаар болсон юм.
Аяллын үеэр нийслэлийн Боловсролын газрынхан Цэцээ гүний ойролцоох амралтын газар архи ууцгаасан байна. Г.Амарсанаа ядарсан тул өөр гэрт амарч байгаад дарга нарын байрласан газар ортол нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр агсамнаж, “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ”гэж уурласан байна. Улмаар Г.Амарсанаа руу 0,75 летрийн архины шил шидсэн нь толгойных нь гавлын ясыг хагалж, хүндээр гэмтээсэн гэнэ. Г.Амарсанаа амралтын газраас гарч, хот руу явах гээд чадалгүй буцсан байна.. Харин буцаж очихдоо гэр андуурч, амарч байсан оюутнууд дээр орчихож. Ингээд тэнд амарч байсан оюутнууд цусандаа холилдсон Г.Амарсанаад түргэн тусламж дуудаж өгчээ. Энэхүү хэрэг Төв аймгийн цагдаагийн хэлтэстэй бүртгэлтэй байгаа чнийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаад “Бүх эмчилгээний зардлыг даая. Хоёулаа хоорондоо зодолдсон болгоод гомдолгүй гээд биччих”гэж ятгасаар гомдолгүй гэж гарын үсэг зуруулж чаджээ.
Орлогч дарга Х.Батбаяр хамт явсан хүмүүстээ “Энэ талаар хэлбэл ажлаас чинь хална шүү, хохь нь шүү” гэж заналхийлж, хэргийг дарагдуулсаар өдийг хүрсэн гэнэ.
Энэхүү хэргийг нийслэлийн Боловсролын газар дарга Ц.Отгонбагана мэдсээр байгаа ч хүнд гэмтэл авч,Тайланд руу яаралтай эмчилгээнд явсан Г.Амарсанаагийн цалинг бүтэн олгож, томилолт хөөцөлдөж яваа сурагтай.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.ОтгонбаганаХовд аймгийн Багшийн дээд сургуулийг дүүргэжээ. Орлогч дарга Х.Батбаяр мөн л Ховдын Багшийн дээд сургуулийг төгссөн юмсанж. Орлогч Х.Батбаяр Ховд аймгийн Манхан суманд захирлаар ажиллаж байгаад нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийндарга болжээ. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар нэг жилийн хугацаанд ажиллаад нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга болсон түүхтэй ажээ.
Эх сурвалж: www.tvmon.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна