Хүнсний аюулгүй байдал харанга дэлдэж буй энэ үед АНУ-н “Foster Farms” фермийн тахианы махнаас салмонелла хэмээх гэдэсний савханцрын нян илэрснийг “Лос Анжелос таймс” сонин энэ сарын 11-нд мэдээллээ. Тус улсын Нийтийн эрх ашгийн төлөөх шинжлэх ухааны төвийн хоол хүнсний аюулгүй байдлын хэлтсийн захирал Каролин Смит Дэ Вол “Энэ бол шинэ төрлийн гэдэсний савханцрын нян. Өвчлүүлэх хүч нь ч их гэжээ.
Энэхүү нянгаар өнгөрсөн тавдугаар сараас хойш 18 улсад нийт 300 гаруй хүн өвчилсөн мэдээлэл бий. Иймд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас “Foster Farm”-ыг фермээ хаахыг шаардаад байна.
“Kroger Co”, “Costco” хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд “Foster Farms” -аас авч зах зээлд нийлүүлсэн тахианы махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэлжээ. Тэд Вашингтон мужийн Кинг каунти дахь Кирклэнд хот дахь нийт 13455 нэгжээс энэхүү тахианы махыг буцаан татах төлөвлөгөөтэй байгаа юм.
“Foster Farms” фермийн албан тушаалтнууд ярилцлага өгөөгүй ч тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Рон Фостер энэхүү үйлдэлдээ уучлал хүссэн мэдэгдэл бичсэн байна.
Манай улсын хүнсний бүтээгдэхүүн импортоос хараат байгаа энэ үед гадаадад гарж байгаа өвчин маргааш ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй юм. Хувь хүн та идэж байгаа хүнсэндээ цэнзүртэй хандахгүй бол манай улсын Хүнсний Аюулгүй байдлын хууль хяналтгүй хэрэгжихгүй хэвээр байсаар байна.
Эх сурвалж: http://www.latimes.com/business/money/la-fi-mo-costco-recall-20131017,0,6090288.story
http://www.latimes.com/business/la-fi-foster-farms-salmonella-20131011,0,280633.story
http://www.usatoday.com/story/news/nation/2013/10/08/salmonella-chicken-outbreak/2941783/
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна