Налайх дүүргийн II хорооны нутагт өнгөрсөн баасан гаригт хүн амины ноцтой хэрэг гарч, цагдаагийн ажилтнуудыг түргэн авахуулав. Тус дүүргийн нутаг дахь “Мустанг” баарны дэргэд суудлын автомашин дотор нэг залуу сумны зургаан шархтай амиа алдсан байхад нь олсон гэдгийг баасан гаригийн үдэш Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалж мэдээллээ. Хохирогчийг шөнө дундын үед олсон гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
Зургаан удаа буудаж хүний амь хөнөөсөн ноцтой хэргийн мөрөөр УМБГ, НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд өнгөрсөн бямба гаригт хохирогчийг хэн болохыг тогтоосон байна. Баянгол дүүргийн харьяат Э гэх залуугийн цогцос машин дотроос олдсон бөгөөд зарим хэвлэлээр түүнийг олны танил хүн гэж бичсэн байв. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаачийн аав нь 1990-ээд онд болдоггүйгээрээ зартай нэгэн байсан гэнэ. 1990-ээд оны эхэн үед ОХУ-д дээрэм хийдэг байсан Яармагийн гурван бүдүүн гэх залуус байсан. Тэдний нэгнийх нь хүү болох 20 гаруй насны залуу, мөн эрүүгийнхний дунд алдартай “хар” Аагий гэх хүний хүүхэдтэй маргалдсанаас энэ ноцтой хэрэг гарчээ. Хэргийг шуурхай илрүүлэн өдгөө УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна.
Сэжигтэн хоёр залууг ням гаригт олж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатууллаа. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Даваа гаригаас зарим зүйл тодорхой болоход ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан хэвлэлийнхэнд хүргэх бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна