“Asia Fashio Collection” буюу Азийн дизайнеруудын олон улсын тэмцээнд Монгол бүсгүй Б.Явууцагаан амжилттай оролцлоо. Тэрээр тэргүүн байранд ороогүй хэдий ч тэр үзэгчид, багш, бусад бүх хүмүүсийн хувьд бол тэргүүн байранд орсон юм.
Уг тэмцээнд 2 япон зохион бүтээгч шалгарсан. Ингээд эрхэм уншигч танд Б.Явууцагааны сэтгэгдэлийг хүргэж байна.
“Энэ өдрийн мэнд! Asian Fashion амжилттай боллоо. “Asian Fashion show”-ны сэтгэгдэлээ бичье. Эхний хоёрт орж New York явах эрхийг авч чадсангүй. Гэвч найз нөхөд, багш, үзэгчидээс Явууг нэгт орно гэж бодож байлаа. Ямар сонин юм бэ гэсэн сэтгэгдлийг сонсоод сэтгэл жоохон тайвширсанчихсан ккк. Миний бодож байсан маш чадалтай 1 зохион бүтээгч ч шалгарч чадаагүй, үнэхээр сонин юм болсон. AFC-ний шүүгчээр 4 япон хүн байсан. “Asian Fashion show”-ны дараа үдэшлэг хийж, үдэшлэгт маш их нэртэй хүмүүс, орон орноос дизайны холбооны зочид, төлөөлөгчид болон Японы олон Телевизийн сурвалжлагчид ирсэн байсан.
Энэ үдэшлэгт New York явах 2 зохион бүтээгчийг зарласан. Хоёр япон зохион бүтээгч шалгарсан. Эргэн тойрны хүмүүс болон багш, хамт өрсөлдөж байсан зохион бүтээгч нар бүгд намайг шалгарна гэж хэлж байсан, Японы tv-ээс хүртэл сүүлийн 3 хоног TV-ийн хүмүүс үргэлж хамт, миний хөдөлгөөн бүрийг авч байлаа. Хамгийн хэцүү нь миний биенд микропон хүртэл зүүсэн тиймээс найз нөхөдтэйгээ хамаагүй юм ярьж болохгүй байсан.
1-т орсон зохион бүтээгчийг дуудсаны дараа бүх хүн над руу харсан ккк. Би ч шалгарсан байх гэж бодож байлаа. Тэгсэн шал өөр хүний нэр дуудахад өөрийн чихэндээ үнэмшээгүй.
Гэхдээ Америкийн “Parsons The New School For Design”-ий төлөөлөгч Julia Poteat: “Миний хувьд чи хамгийн шилдэг нь байсан, над руу холбоо бариарай” гээд надад нэрийн хуудсаа өгсөн. Би маш их баярласан. Энэ Fashion show-нд оролцсоноор маш их туршлага, их юм сурч авлаа. Үүнээс хойш олон сайхан бүтээл хийж толилуулнаа. Намайг дэмжиж байсан найз нөхөд, ах эгч, гэр бүл гээд бүх хүмүүст маш их баярлалаа” хэмээжээ.
Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа монгол бүсгүй Б.Явууцагаандаа юм нэгээр дуусахгүй, дараа дараагийн амжилтууд чамайг хүлээж байгаа гээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ