П.Энхмөнх хүчиндсэн бүсгүйгээ зохицье хэмээн утсаар ярьжээ


 Алдарт уяач Пунцагбалжирын хүү  Энхмөнх  даваа гарагт хүчингийн хэрэг үйлдсэн талаар бид  анхлан мэдээлсэн билээ.  Энэ хэргийг цагдаад шалгаж байгаа бөгөөд хэрэгт нөлөөлөхгүй гэдэг утгаараа бид энэхүү мэдээллийг  сайтаасаа авсан.  Харин  энэ хооронд  П.Энхмөнх  өөрийн цахим хуудсандаа 100 хувь худал мэдээлэл, удахгүй хэвлэлийн хурал хийнэ гэх зэргээр мэдээлж байсан.  Тэгвэл энэ хэргийн талаархи  баримт мэдээллийг хүргэе.  Өөрөөр хэлбэл Төв аймгийн Баян сумын уугуул, “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч, “Дорнын унага” галын уяач Пунцагбалжирын Энхмөнх 100 хувь үнэн яриагүй гэдгийг хүргэе.

 

Сэжигтэн П.Энхмөнх  нь энэхүү хэргийг  даваа гарагт буюу энэ сарын 14-ны өдрийн  18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт үйлдсэн. Тэрбээр өөрийнхөө онлайнаар харьцдаг  байсан найзыгаа ганц удаа ч гэсэн уулзая хэмээн байнга шахам асуудаг байжээ. Улмаар хохирогчийг шинэ бизнес эхлүүлсэнд нь баяр хүргэж,  байр байдалтай нь танилцах гэж ажлын байран дээр нь очжээ. Ингээд сарын тэмдэг нь ирсэн байсан  бүсгүйд хүч хэрэглэн  ёс бусаар дур хүслээ хангасан байна.  Энэ хэргээс болж  хохирогч бүсгүй их хэмжээгээр цус алдаж,  шоконд орсон байна.   Улмаар  П.Энхмөнхийн болон түүний найзын сүрдүүлэгт хүртэл автсан байна. Үүгээр ч зогсохгүй энэ хэргийн талаархи мэдээлэл манай сайтад тавигдсаны дараагаар П.Энхмөнх хохирогч бүсгүй руу залгаж “Уулзаж байгаад тохиролцье,  чамд юу хэрэгтэй юм бэ?  Хэрэгтэй зүйлээр чинь тусалъя,  мөнгө төгрөг  өгье” гэсэн агуулга бүхий зүйл ярьсан байна.  Ингэж ярьж байхдаа тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд  худлаа хэмээх статус байрлуулсан нь  энэ хэргийг газар авхуулалгүй шийдчих гэж байсан санаатай бололтой юм. Гэвч түүний энэ санаа нь ажил хэрэг болж чадсангүй. Өөрөөр хэлбэл хохирогч бүсгүй нэртэй айлын зүстэй хүний хүүхэд бөгөөд  мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдаагүй, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн нэгэн ажээ. Тиймдээ  Монгол улсын хөгжилд  жинтэй хувь нэмэр оруулсан хүний хүүхэд, хохирогч тэрхүү саналыг хүлээж авах нь битгий хэл сонсохыг ч хүсээгүй байна. Ингээд хэрэг гарсан газрын  зургийг  хүргэе.  

 photo 1391984_669783049707118_141662162_n_zps0b651e0d.jpg 

П.Энхмөнх хүчингийн хэрэг хийсэн газар нь, нотлох баримтын хамт. 

 

Сайн аав, сайхан экс найз бүсгүйнхээ нөлөөн доор Монгол түмний танил болсон  П.Энхмөнх гэгч хэн бэ?

 

Төв аймгийн Баян сумын уугуул, “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч, “Дорнын унага” галын уяач Пунцагбалжирын удам залгах ганц хүү. Зургаан жилийн турш топ Урнаатай  үерхэж явсан. Гэвч хурим найр хийх дээрээ салцгаасан.  Улмаас  Г.Урангоо хэмээх  сайхан Монгол бүсгүйтэй гэрлэсэн. Өдгөө энэ хос хүү, охинтой.  П.Энхмөнхийн  хувьд өмгөөлөгч хийхийн зэрэгцээ барилга угсралт, харуул хамгаалалт, үйлдвэрлэл үйлчилгээ гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Мон-Эрдэнэ” группээ удирдаж байгаа аж.

 

Харин хувийн араншингийн хувьд тавьтаргүй, хүн чанар муутай гэдгийг танилууд нь дүгнэдэг. Үүнийг илтгэх гэсэн шиг тэрбээр  өнгөрөгч 5-р сард УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай онлайнаар хэрүүл хийж байсан удаатай.  Сануулбал 5-р сарын 7-ны өдөр нэгэн бүсгүйг  П.Энхмөнх доромжилсон нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зэвүү дургүйг хүргэж Пунцагбалжир агсны хүү “Мон- Эрдэнэ” группын ерөнхийлөгч П.Энхмөнх рүү утасдаж “Яасан олон юм ярьдаг юм бэ. Ална шүү” гэж хэлэхэд хүргэсэн.  Үүнийг нь П.Энхмөнх олон нийтэд мэдээлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би биш... талийгаач Пунцагбалжир л эмэгтэй хүнийг цоллож зоддог, адгийн муухай авирыг үл тэвчиж өөрийн гараар алах байсан биз” гэж хариуг нь онлайнаар өгч тэдний хэн нь хэн болохыг  уг онлайн хэрүүл батлаад өгчих бизээ.

 photo puntsag_zps7b56a225.jpg

 

Юутай ч сайн аавынхаа ачаар хөрөнгө мөнгөөр дутаагүй П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нь үнэн.  Энэ удаад хэрхэн жиргэж,  өнөөдөр хийх хэвлэлийн хурлаараа  юу гэхийг нь харж л сууя даа.

А.Баярмаа

Эх сурвалж: dorgio.mn