Оны шинэ дүр төрх, шинэ залуу загвар өмсөгчдийг тодруулдаг “NEW-FACE-2014 ” уралдааны эхний шатны шалгаруулалт өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө.Тус наадмыг телевиз, киноны дэлгэц, загварын ертөнцийн тайзнаа шинэ дүр төрхийг тодруулан гаргаж олны танил болгох, реклам сурталчилгааны оны шинэ дүр төрхийг тодруулах зорилгоор “Эра” төвөөс 2001 оноос эхлэн 14 дэхь жилдээ тун амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд эхний шатанд 100 гаруй хүүхдүүд оролцсоноос дараагийн шатанд 30 гаруй хүүхдүүд шилэгдэн үлдсэн байна. Жилээс жил тус наадмыг зорин ирж буй охид залуусын тоо өссөөр байгаа бөгөөд, тус наадмын цар хүрээ ч улам өргөжсөөр байна. “Эра” төвийн хувьд манай загварын хамгийн анхны, мэргэжлийн төвшинд залуусыг бэлтгэдэг агентлаг билээ. Ийнхүү жилдээ ганц болдог “NEW-FACE” наадмыг зорин ирэх залуусын тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд, дараа уилийн наадам хүртэл өөрсдийгөө бэлдэг охид залуус олширчээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна