“Эрэл”-ийн Эрдэнэбатын эхнэрийн төрсөн дүү дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч Цовоогийн охин загварын тайзнаа цахиур хагалж эхэллээ. Энэ жил 19 нас хүрч байгаа ч 1 метр 77 сантиметр өндөртэй Э.Номин охиныг загварын акулууд тун удахгүй хуучуулын толгой дээр цахиур хагална гэж дүгнэж байгаа аж. Ширээний теннис тоглож, хип поп, поп хөгжим сонирхдог загвар өмсөгч Номин одоогоор ирээдүйн мэргэжлээ сонгоогүй байгаа ч загварын чиглэлээр тууштай ажиллах бодолтой байгаа аж. Телевизийн салбарт ажиллаж, урлагийн тайзан дээр гарч, кинонд ч хүч үзчихдэг дуучин Цовоо хамгийн сүүлд СУИС-ийг уртын дууны мэргэжлээр дүүргэсэн. Охиныхоо эцгээс салсанаас хойш ганц охиноо өөрөө өсгөж хэн нэгний гар харж амьдраагүй дуучин бүсгүй охиноо загварын чиглэлээр ажиллахыг нь дэмжиж байгаа аж. Ээжтэйгээ усны дусал шиг адилхан ч будганд тун сайн хувирч чаддаг Номин охиныг загварынхан тун их тоож байгаа нь хоосон зүйл биш бололтой.
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв