Хэдэн тэрбумын өртөг зардал гарган байж зассан, сайжруулсан гэгдэх зам нь ганц хоёр удаагийн цас борооны ая даахгүй тараа таниулдаг жишиг энэ удаа ч давтагдлаа. Өчигдөр оройноос эхлэн орсон борооны улмаас ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх авто зам усанд автан замын хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл учруулаад байгааг та харж байна. Ер нь бол энэ хэсгийн зам нийслэлийн бусад чанаргүй замуудын ажил бороо цасанд “живж” ирсэн. Тиймээс ч өнгөрсөн хавар энэ хэсгийн замын шинэчлэлтийн ажлыг "Экспресс зам" ХХК гүйцэтгэжээ. 1,295,720.2 мянган төгрөгийн өртөг зардлаар замын ажлыг гүйцэтгэсэн аж. Гэтэл нөгөөх их бүтээн байгуулалтынх нь байж байгаа царай нь энэ.
"Экспресс зам" ХХК нь 2011 онд байгуулагдсан харьцангуй нас залуу компани юм билээ. Гэсэн өнгөрсөн хугацаанд нийслэлийн замын тендерүүдэд олон удаа ялалт байгуулжээ. Э.Чинбат захиралтай тус компани “Гудамж” төслийн хүрээнд Дарь-Эхийн уулзварын замын барилгын ажлыг гүйцэтгэсэн байгаа. Нийт зардал нь 1,415,550,800 төгрөгөөр хэмжигдэх энэ замын ажлыг гүйцэтгэснээс гадна Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу Далан давхрын урдуурх 1.6 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээрч "Экспресс зам" ХХК шалгарсан байдаг.
Мөн Энхтайвны гүүрний урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг засах тендерт ч ялсан гэхчлэн тоочоод байвал олон тендерт ялсан "Экспресс зам" ХХК нь чанаргүй гүйцэтгэгч болохыг энэ замын нөхцөл байдлаас харж болохоор байна.
Өчнөөн олон тэрбумаар үнэлэгдэх замуудын ажлыг ийм маягаар тарамдаж өнгөрөөдөг компани ганц үүгээр зогсохгүй. Түүнчлэн Нийслэлийн авто замын газар болоод холбогдох байгууллагууд ийм чанаргүй гүйцэтгэгчдийг тендерт оруулахгүй байх талаар арга хэмжээ авах цаг нэгэнтээ болжээ. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эрхэмд хандан зориуд дуулгаж байгаагаа тодотгоё.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна