Сангийн дэд сайд, “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуягын хайрын түүх их сонирхолтой эхэлж байжээ. Тэрээр “Хас” банкинд теллерээр ажиллаж байсан бүсгүйд сэтгэл алдарч, түүнийгээ өөрийн болгох гэж багагүй “зовсон” гэдэг. Багаасаа хэрсүү сууж, аливаа зүйлд барьц алдаж үзээгүй тэрээр сэтгэлтэй бүсгүйгийнхээ өмнө л “өвдөг шороодсон” гэдгийг ойр дотныхон нь ярьдаг юм билээ. Түүний сэтгэлийг татсан бүсгүй нь одоогийн түүний эхнэр Г.Уянга юм. Тэд “Хас” банкнаас хайр сэтгэлээ эхлүүлж, өдгөө эхнэр нөхөр бололцжээ. Ч.Ганхуяг нь анх эхнэртэйгээ танилцаж байхдаа л янз бүрийн сюрприз барьдаг байсан бөгөөд одоо хир нь тэр хэвээрээ өдөр бүр шахуу үзэсгэлэнт гэргийдээ ямар нэгэн бэлэг бэлэглэдэг гэнэ лээ. Тэгвэл энэ удаа гэргий нь 3 дахь хүүхдээ тээж байгаа гэнэ. Ийнхүү Хасынх гэдэг айл бүл нэмэх нь.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа