Өнгөрсөн зуныг ирмүүн их үйлсээр уухайлан ажилласан Голден жим фитнес клуб өнөөдөр бидэнд нэгэн шинэ мэдээ дуулгасан нь тус клубын гишүүн, уулын спортын 2-р зэрэгтэй уулчин, аялагч, гэрэл зурагчин С.Сайнжаргал 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд Хүйтний оргилын кампид гарч Голден жим фитнес клубынхаа тугийг намируулаад ирлээ. Далайн төвшнөөс дээш 4374 метр өндөрт өргөгдсөн Монгол орны хамгийн өндөр цэгт гарч хийморио сэргээж, ирээдүйн үйл бүтээлээ адислана гэдэг хэн хүний хийж чадах үйлс биш билээ. Ийнхүү Монгол Улсын хамгийн өндөр цэгт туг нь намирсан Голден Жим фитнес клубын ажил үйлс улам өөдөө мандан бадраг ээ. Голден Жим фитнес клубын гишүүн, уулчин, аялагч С.Сайнжаргалын аялал үргэлжилсээр Дэлхийн хамгийн өндөр оргил руу чиглээд байгаа гэдгийг мөн дуулгахад таатай байна. Уулчин, аялагч С.Сайнжаргал нь клубын гишүүдийнхээ дунд улирал тутамд зохион байгуулдаг явган аялал-Цэцээ гүний оргил руу гарах аялалд заавар, зөвлөгөө өгч ажиллах юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа