Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын холбогдох албаныхан өчигдөр нууцын зэрэглэлтэй газарт очиж 2.27 кг хар тамхи устгалд оруулав. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Шүүхийн шүүгч О.Энхтуяа “Энэ оны нэгдүгээр сард С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдсон хар тамхины холбоотой хэргийн тогтоол хүчин төгөлдөр болсны улмаас эд мөрийн баримтыг нь устгалд орууллаа. Уг ажиллагаанд Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгчийн захирамжаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон ажиллалаа.
Бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалыг хийдэг” гэлээ.
Уг хэрэг нь 2010-2011 оны хооронд үйл ажиллаагаагаа явуулдаг байсан хар тамхины бүлэг хэмээх С.Наранбаатар нарт холбогдох хэрэг билээ.
Тэд Диатсиатилморфин буюу героин нэртэй уг хар тамхийг хилээр оруулж улмаар БНХАУ-ын Бээжин хотоор дамжин Гуанжу мужид тээвэрлэхийг завдах үедээ баригдсан юм.
С.Наранбаатар нар гурван шатны шүүхээр орсон ч чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жилийн ял эдлэхээр болсон билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна