АНУ-ын “Discovery Channel” телевизийн “Don’t drive here” нэвтрүүлэг Улаанбаатарт хийгджээ. Тус нэвтрүүлэг хоёр долоо хоногийн өмнөөс “Youtube”-ээр цацагдаж дэлхий даяар харж байна. “Don’t drive here” нэвтрүүлэг нь замын хөдөлгөөнд оролцоход төвөгтэй, маш их бэрхшээлтэй байдаг хотуудын тухай гаргадаг. Нэвтрүүлгийн өмнөх дугаарууд Бангкок, Мехико, Лима, Дели, Манила зэрэг хотуудад хийгдэж байсан бол өнгөрсөн өвөл Улаанбаатар хотод хийсэн байна.
Тайландын нийслэл Бангкок хот мотоциклийн тоогоор тэргүүлдэг бөгөөд өдөр бүр 20 хүн мотоциклоос болж нас бардаг тухай гаргажээ. Харин Мексикийн нийслэл Мехико жолооны үнэмлэхийн зохицуулалт, авто тээврийн хэрэгслийн судалгаа муутай, хүний наймаагаар тэргүүлдэг учраас тус хотоос дугаараа бэлтгэжээ. Мөн Перугийн нийслэл Лима хот бол автомашины ослоос үүдэж амиа алдагсдын тоо хамгийн өндөртэйд тооцогддог байна. Тус улсад өдөртөө зам дээр явж буй 100 машины жолооч нараас 2.7 хувь нь нас бардаг гэнэ. Гэтэл Делид өдөр бүр 5 жолооч авто ослоос болж нас бардаг гэнэ.
“Don’t drive here” нэвтрүүлгийн хөтлөгч Эндрю нийслэл Улаанбаатар хотын замын хүнд хэцүү нөхцөл байдал болон хамгийн муухай замтайгаараа дэлхийд хоёрт бичигддэг хотыг үзүүлэхийг зорьжээ. Тэрбээр нэвтрүүлгийн эхэнд Улаанбаатар хотын автомашин болон замын байдлын талаар танилцуулахдаа “Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай, 300 мянган машинтай. Бүх машин нь ямар ч бүртгэлгүй, ямар ч даатгалгүй. Даатгалыг сүүлийн үед чухалчилж үзэж байгаа нь их инээдэмтэй. Ердөө 50 доллараар бүхэл бүтэн жилийн турш даатгуулдаг. Замын ослоос болж өдөрт 2 хүн бэртдэгээс гадна үхлийн хамгийн том шалтгаан нь дэлхийд нэгдүгээрт бичигддэг агаарын бохирдол” гэжээ. Тэрбээр таксины жолооч хийж, нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйгаар хүргэлтийн үйлчилгээнд хүртэл явсны эцэст Улаанбаатарт машин барих хэрэггүй гэсэн зөвлөгөөг дэлхий дахинд уриалснаар нэвтрүүлэг төгсөж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна