УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярын “Алтайн хүдэр” компаниас хандив нэрээр авсан 450 сая төгрөгийн асуудлыг АТГ-т шалгуулахаар боллоо. Тэрбээр “Алтайн эрин” ТББ-ыг үүсгэн байгуулагч бөгөөд “Алтайн хүдэр” компаниас хандив нэрээр 450 сая төгрөг авсан баримтыг манай сайт анх дэлгэсэн юм. Энэ баримтыг эргэн сануулбал, Говь Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн орд эзэмшдэг “Алтайн хүдэр” компани аймаг, сум орон нутгийн төрийн байгууллага болон эрх мэдэлтнүүдэд хандив нэрээр олон зуун сая төгрөгийг жил бүр өгдөг байсан. 2008-2012 оны баримтаас харахад тэд жилд дунджаар 73-365 сая төгрөгийг байгууллага, хувь хүнд хандив нэрээр өгсөн нь нутаг орныг хөгжүүлэх хандив туслалцаа гэхээсээ илүү авилга хээх хахуулийн нууц өнгөлөн далдалт байж болзошгүй байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын үүсгэн санаачилсан “Алтайн эрин” ТББ-д гэхэд энэ хандивынхаа бараг тал хувийг буюу хагас тэрбум орчим төгрөгийг зориулсан бөгөөд тайлангаас харвал 2010 онд 50 сая төгрөг, 2011 онд зургаан удаагийн үйлдлээр нийт 400 сая төгрөг буюу хоёрхон жилийн хугацаанд нийт 450 сая төгрөгийг “Алтайн эрин” ТББ-д хандивласан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа