“Хилийн заставын хар нүдэн бүсгүй″ дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан СТА Л.Болдбаатарын “Хүрээ байшин” , “Зүүд эргэх нутаг″, “Энхрий″ зэрэг олон сайхан дуу нь үзэгч, сонсогчдын дуртай дуу болсон. Тэрээр өнгөрсөн сарын 1-нээс эхлэн “Л.Болдбаатар-21” аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд баруун аймгууд дахь тоглолтоо амжилттай өндөрлүүлж, зүүн аймгуудад тоглолтоо үргэлжлүүлээд байгаа юм. Тухайлбал өнөөдөр буюу ахмадын баяраар Дорнод аймагт тоглолтоо үргэлжлүүлэх ажээ.
Түүний аялан тоглолтын хамгийн оргил хэсэг гэж болохоор тоглолт төрсөн нутагт нь өрнөсөн хэмээн ам дамжин ярьж байгаа нь оргүй ч зүйл биш бололтой. Уран бүтээлч болсноосоо хойш анх удаа ийнхүү төрөлх нутагтаа хонон өнжин хоёр өдөр тоглолт хийсэн ч нутгийнханаа уйдаагаагүй гэнэ. Түүний дотно нөхдийн зохион байгуулсан “V.I.P” тоглолтонд ирсэн зочид чухам л Увс нутгийн “чинээлэг”-үүдийг цуглуулсан гэхэд болно. Тус үдэшлэгт дуучин залууг балчир бага үед ангийнх нь багш байсан азай буурайгаас эхлээд хадаг сүү, сэтгэлийн хандив барин золгосон эмээ, алс холын Германаас ирж нутагтаа амрахдаа хайртай дуучинтайгаа уулзах боломж олдсон гэх шүтэн бишрэгч бүсгүй гэх мэт Лосолын Болдбаатартай уулзахыг хүсч, дуу бүрийг нь уяран сонсох хүсэлтэй нутгийн сайхан ах эгч нар нь хүрэлцэн ирж уран бүтээлч дүүдээ урам зориг, итгэл сэтгэлийг хайрласан гэнэ шүү.





Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна