УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр шөнө засгийн газрын ордны хойно байрлах нэгэн бааранд бусадтай муудалцаж, хутга шөвөг дээрээ тулжээ. Бухимдсандаа бусад руу хутга барин дайрсан Н.Номтойбаярын үйлдлийг зогсоох гэсэн бие хамгаалагч нь хутганд өртөж, биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгааг албаны эх сурвалж баталлаа. Дашрамд, УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан хэдэн цагийн өмнө эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдаанд суугаагүй байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ