Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдрөөс эсэргүүцлийн тайван суулт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 352 тоот тушаалаар ГССҮТ-ийн даргаар Ч.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнууд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буй ажээ. Өнөөдрийн хувьд эмч нар суулт хийж, иргэдэд үйлчлэхгүй байгаагаас гадна төлөвлөгөөт мэс заслыг бүгдийг нь түр хойшлуулаад байгаа гэнэ. Харин яаралтай эмчилгээ, мэс засал хийж буй гэдгийг эмч нар хэлж байна. Тэдний зүгээс дээрх томилгоог яаралтай цуцлахгүй бол цаашид тэмцлийн өөр хэлбэрийг сонгож, ажил хаях, нарийн мэргэжлийн 40 гаруй эмч ажлаас халагдах өргөдлөө өгнө гэдгээ хэлж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна