Орчин цагийн Бумаа гэж хэн бэ

Admin
Өчигдөр 11 цаг 26 минут

СТА жүжигчин Алтанцэцэг буюу Ааяа гэдэг энэ эмэгтэйг урлагийн хүрээнийхэн орчин цагийн Бумаа гэж хэлдэг юм билээ.Алтан үеийн аугаа жүжигчний залуу хувилбар гэж хэлэгдэх энэ их аз тэр бүр тохиогоод баймгүй.Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн гэгдэж байсан энэ бүсгүйд харин тэрхүү аз тохиожээ.Өөрөө ч мэдэлгүй явсаар эгэл мөртлөө энгүй их жүжигчнийг санагдуулам авяьаслаг гал цогтой гэж түмэнд үнэлэгдсэн жүжигчин нэг л өдөр тайзнаасаа холдсон ч хүмүүс хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй.Хэдийгээр хүн бүр харамсаж байсан ч эргэж ирэх цаг мөчийг итгэлтэй хүлээж байсан гэхэд болно.Үнэхээр ч Ааяа үзэгчдээ санаж.бас өөрийг нь санасан үзэгчиддээ ирсэн.Ирэхдээ Мөрөөдлийн театрын нэгэн хэсэг болж ирсэн.Хүмүүс түүнийг хичнээн их санасныг бас хүлээж байсныг орой бүр мөрөөдлийн театрынхаа тайзнаа алаг цэцгийн баглаанд дарагдах дүрээр нь тодхон харж болно.Тэд хамтраад 3 дахь тоглолтоо хйиж байгаа ч үзэгчид Ааяагаа цэцгээр булсаар байнлээ.