“Наран туул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн наймдугаар сард галд өртөж, олон зуун түрээслэгч ажлын байраа алдсан юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс тус захыг галын аюулгүй байдлыг хангаагүй, мөн холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр үйл ажиллагаагаа эрхэлсэн нь эрсдэл үүсэхэд нөлөөлсөн гэж урьдчилсан байдлаар үзсэн ч тус захын түрээслэгчид босс Ш.Сайхансамбуугаа өмөөрч, “Бид энэ захын хүчинд ажилтай, амьдралтай явсан юм. Та муусайн юмнууд юу мэддэг юм бэ. Бидэнд ажлын байр чухал байна, нийлээд хөрөнгө гаргахад хүнсний захыг дор нь барина” гэж нийслэлийн эрхтэн дархтануудыг загнаад авчээ.
Үнэхээр ч наймаачдын хувьд “Наран туул” зах амьжиргааных нь эх үүсвэр болдог аж. Зарим нэг нь бүр түхийсэн орлого ч олдог байж мэдэх гэнэ. Зөвхөн хоолны газрынх нь нэг өдрийн орлого 1 сая төгрөгөөс доош буудаггүй тухай түрээслэгч нар ярьж буй юм. Мөн тэрбум төгрөгтэй наймаачин ч байсан гэх яриа чих дэлсээд авлаа. Ийм хэмжээний орлоготой ажлын байрыг төр нь иргэддээ бий болгож өгч чадаагүй байхад нөгөө муу хэлүүлээд зүхүүлээд суудаг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу тэрбумтан төрүүлчихсэн байна гэхээр бахархмаар биш гэж үү.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна