Дэлхийд танигдсан Т-Ara болон Seeya, Davichi хамтлагууд өнөөдөр 22.30 цагт Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд буух гэж байна. Уржигдар залуусынSpeed хамтлагийнхан Монголд ирсэн бол охидын хамтлагууд нь ийнхүү өнөөдөр Монгол Улсад хөл тавихаар болсон нь олон мянган фенүүдийг нь ихээр баярлуулж буй биз ээ.
Дэлхийд танигдсан Солонгосын К-поп хамтлагууд маргааш өглөө буюу 20-ны 11 цагт Чингис зочид буудалд хэвлэлийн хурлаа хийх бөгөөд энэ үеэр хэвлэлийнхэн чөлөөтэй ярилцлага өрнүүлж болох нь ээ.
Сониноос Speed хамтлагийнхан өчигдөр нийслэлийн 23 дугаар дунд сургуулиар зочилж, мөн Улсын их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт нэлээд цагийг өнгөрүүлсэн гэнэ шүү. Гэрийнхэндээ, найз охиндоо гээд л Монголыг илтгэсэн бэлэг дурсгалын зүйлс худалдаж авсан тэд ихэд сэтгэл хангалуун байцгаасан юм. Хаа явсан газар нь манай охид, залуус зургийг нь дарж, гарын үсгийг нь авч байснаас үзэхэд Speed хамтлагийнхан аргагүй л манайхны хүсэн хүлээж байсан хамтлаг бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна