Өнөөдөр "Т-Ara ба К-pop одод Монголд” тоглолтын эхний багийнхан буюу SPEED хамтлагийнхан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 17:00 цагт хүрэлцэн ирлээ. К-pop чиглэлээр дуулдаг, энэ хамтлагийн үнэнч фенүүд 16:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд очиж дэлхийд танигдсан SPEED хамтлагийн царайлаг залуустай уулзсан юм. Өмнөд Солонгост төдийгүй дэлхий дахинд өөрсдийн дуу хоолойгоор танил болоод байгаа К-POP чиглэлээр дуулдаг хөвгүүдийн "SPEED” хамтлаг нь "T-ara” хамтлагийн харьяалагддаг Core Contents Media группийн өөр нэгэн хамтлаг юм. Сонирхуулахад Speed хамтлаг хоёр шинэ гишүүнээр хүрээгээ тэлсэн байна. Тэд дуулахаас гадна чадварлаг бүжиглэдгээрээ олны танил болсон авъяаслаг хөвгүүд бөгөөд хамтлаг нь одоо нийт долоон гишүүнтэй болоод байна. Гэхдээ хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүдээс нэг нь ч хамтлагаа орхиогүй аж. Шинэ гишүүд болох Таемин болон Санвон нар нь 95 болон 97 оны хөвгүүд гэнэ. Тэд хоёулаа Давичи хамтлагтай хамтран уран бүтээл гаргаж байсан авъяаслаг, мөн туршлагатай гишүүд юм.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ