Тоглолтын ерөнхий менежер Э.Туяацэцэг: К- Попын үнэнч фенүүдэд зориулсан урамшуулал эхэллээ

Дэлхийд нэрээ гаргасан Солонгосын алдарт Т-ARA болон “Davichi”, “Speed”, “The Seeya” хамтлагууд энэ сарын 21-ний 17 цагаас ганцхан удаа Төв цэнгэлдэхэд шоу тоглолтоо хийж, Монголын хүүхэд, залууст бэлэг барих гэж байгаа билээ. Тэгвэл зохион байгуулагч ETV HD телевизийн зүгээс тус шоу тоглолттой холбоотой “Найзууд”-ын хямдралыг үзүүлэхээр болсноо дуулгаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлийг “T-ARA К-POP ОДОД МОНГОЛД” тоглолтын Ерөнхий менежер Э.Туяацэцэгээс тодруулснаа хүргэж байна.

-Сайн байна уу. Дэлхийд алдартай Т-ara болон бусад к-поп хамтлаг манай улсад тоглохоор боллоо гэсэн мэдээлэл цацагдаад удаж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна?

-Т-ARA  хамтлагийн Монголд урьж тоглуулах хүсэлтийг “Эх гоёот медиа” группт хамаарагддаг “ЕTV -HD” телевиз зохион байгуулж байгаа ч гэсэн энэ медиа группт хамаарагддаг бүх салбар компаниудын ажилчид нь ажиллаж байна. Тодруулбал Инфо ТВ сэтгүүл, Hotnews  сэтгүүл, Teenagers сэтгүүл, ноён зууч 1950, Такси үйлчилгээ,Ноён зууч пицца, Их монгол 99,7, Авто радио 105,5 гэсэн фм радио гээд бүх группээрээ ажиллаж байгаа. Бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрсэн, одоогийн байдлаар 80 хувьтай явагдаж байна гэж хэлж болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд тайзаа засаад, хөгжмөө дуугаргаад л, үзэгчдээ оруулахад бэлэн болчихоод байна даа.

 - T-ARA хамтлагийг Монголд урьж тоглуулах санаа ер нь анх яаж төрсөн юм бол. Энэ бас их сонин байна л даа?
- Монголын хүүхэд залуучууд Солонгос стиль сонирхож, Солонгос кино, Солонгосын соёл урлагийг түлхүү сонирхох болсон нь сүүлийн үед их анзаарагдах болсон. Үүнээс үүдээд дэлхийд алдартай Солонгосын тэр дундаа к-попурсгалаар дуулж ид мандаж яваа хамтлагийг  Монголдоо урьж авчирвал энэ чиглэлийн урсгалыг сонирхдог хүүхэд залуусдаа бэлэг болох юм байна гэж бодсон. Түүнээс гадна дэлхийн хэмжээний оддыг дэргэдээсээ харах боломжийг  монголын хүүхэд залуустай олгож тэдэнтэй нэг өдрийг хамт өнгөрөөх нөхцөл боломжоор нь хангаж өгье гэдэг үүднээс энэ хамтлагийг сонгож урьж тоглуулах санаа төрсөн.

 -Монголын хүн ам, зах зээл бага. Тэгэхээр Япон, Солонгостоо хийдэг шигээ томоохон хэмжээний шоу болж чадна гэдэгт хэр итгэлтэй байна?
-Энэ намрын төдийгүй монголд хийсэн хамгийн том шоу тоглолт болж чадна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амлаж байна. Ер нь манайхаар 350 мянган төгрөгний үнэтэй тоглолт билет зарагдаж байна гээд шум тарангуут дөрвөн хамтлагийн гэрээ хийсэн энтертаймент компаниас бидэнрүү тэр өглөө нь шууд холбогдсон. Тэдэнд мэдээлэл маш хурдан хүрч байгаа. Тиймээс Монголд ийм том хүлээлт үүсчихсэн байна гэдгийг мэдэрч байгаа учраас тэд өөрсдийн нэр төрөө өндөрт өргөж Монголд муу тоглоод Японд сайн тоглоно гэсэн ойлголт байхгүй.

- 350 мянга гэдэг үнэ хүмүүст нэлээд чанга сонсогдож байгаа байх. Ийм үнэтэй тасалбарыг дагалдаж ямар нэгэн боломж эдлэх үү?
-350 мянган төгрөгний үнэтэй тасалбарын хувьд ердөө 200 хүнд зориулагдаж хэвлэгдсэнээрээ онцлогтой. Дэлхийн хэмжээнд яригддаг том хамтлагийн хувьд улаан фэн нь ямар ч үнээр хамаагүй тасалбарыг нь худалдаж аваад зургаа даруулах юм сан гэсэн хүсэл байгаа. Тэр хүслийг нь ч зохион байгуулагчдын зүгээс биелүүлэх шаардлага гарч ирсэн. Иймээс хэрхэн зохицуулах вэ гэдэг үүднээс тусгай суудалд тухлаад тоглолтоо үзүүлэхээр болсон. Энэ үйлчилгээнд халуун хоол цайгаар үйлчлүүлээд зогсохгүй тоглолтыг яг урдаас нь үзэх боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна тусгай хамгаалалтын дор даарахгүй үзэх боломж нөхцлөөр нь хангаж өгч байгаа юм. Мөн 20-ны өдөр дөрвөн хамтлагтай хийх тусгай уулзалтанд оролцох эрх нээгдэнэ. Энэ үед мэдээж хүссэнээрээ зургаа авахуулна, магадгүй шүтдэг хамтлагийнхаа ододтой гар бариад мэндчилэхийг үгүйсгэхгүй. Энэ билетийг зөвхөн 1950 дээр худалдаалж байгаа, билет нь цөөхөн үлдсэн учраас жинхэнэ алтан фэнүүд яарах хэрэгтэй .

  -350,000 мянгын билет ийм байдаг байж. Тэгвэл 35,000,60,000-ын билет ямар онцлогтой юм бэ?
 -35,000 төгрөгний билет авсан хүмүүсийн тухайд энгийнээр хэлбэл төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөх барилддаг ногоон талбайд зогсоод үзнэ гэсэн үг. Тэгэхдээ тайзтай хамгийн их ойртох боломжтой хэсэг нь шүү дээ. К-попын жинхэнэ шүтэн бишрэгчид нь, мөн манай энэхүү тоглолтын үзэгчид ихэвчлэн хүүхдүүд байгаа учраас арван наснаас доош настай хүүхдээ дагуулаад ирсэн эцэг эхэд зориулсан суудал гэж хэлж болно. Харгалзах хүнтэй цуг нэвтрэх учраас арай илүү үнэтэй зарагдаж байгаа юм.

 -Ер нь иймэрхүү хамтлаг дуучдын аялан тоглолтын жишиг үнэ ямар байдаг юм бол?
 - Энэ хамтлагууд манай улсын тухайд хамгийн доод үнээрээ тоглож байгаа. Ер нь өөр улс оронд 120 доллар байдаг жишээтэй. Өөрөөр хэлбэл гурав, дөрөв нугалсан их үнээр тоглодог гэсэн мэдээллийг өөрсдөө бидэнд өгсөн.

-Дэлхийн хэмжээний хамтлагийг урихад мэдээж зардал мөнгө их гарч байгаа байх. Ивээн тэтгэгчдээр ямар байгууллагууд оролцож байна?
 - Мэдээж том хамтлаг учраас хөрөнгө мөнгөний хувьд нэлээд их мөнгө зарцуулсан. Мөн нэлээн их мөнгө зарцуулж байгаа учраас зориг гаргаж шийдэмгий алхам хийсэн. Нэгэнт хийж байгаа учраас хийсэн шиг хийгээд хамгийн гол нь хөрөнгө мөнгөний хувьд нилээдээр тооцогдохгүй их мөнгө гаргаж байгаа. Ивээн тэтгэгчдийн тухайд “Сүнжин гранд” зочид буудал ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Хамтарч ажилаж байгаа байгууллагуудын тухайд UP music production, “Хас харуул хамгааллалтын алба, Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар IHC компани ажиллаж байна. Мөн Урлах эрдэм дээд сургуулийн GT загварын товчоо T-ARA хамтлагийн 19 гишүүнд монгол хэв загварыг хадгалсан нэг удаагийн тоглолтын хувцсаар бэлэг барьж хамтарч ажиллаж байна.

 -Эдгээр к-поп оддын фэнүүд манайд олон бий. Ялангуяа хүүхэд залуус найз нөхдөөрөө үзэхийг хүсч байгаа нь тодорхой.  Тэдэнд урамшуулал бэлдсэн гэсэн. Тэр тухайгаа тодруулаач?
 -Бид нар өдөрлөг дээр, 1950-д ирж байгаа санал дээрээс үндэслээд харж байхад хүүхдүүд “Бид нар найз нөхдөөрөө үзье, тэр тохиолдолд ямар урамшуулал байгаа вэ” гэж их асууж байсан л даа. Үүнээс шалтгаалаад зохион байгуулагчдын зүгээс шийдвэр гаргасан. Тэр нь юу вэ гэхээр хэрэв олуулаа анги хамт олноороо, гэр бүлээрээ ирвэл 30 хувийн урамшуулалтайгаар билетээ худалдахаар болсон. 30 хувийн хямдралтай зарагдаж байгаа билетийг, билет зарагдаж байгаа аль ч салбараас авах бүрэн боломжтой. Гурваас  дээшээ билет авах бүрт нэг билетнээс 10500 төгрөг хасагдаж дахин нэг билет авах боломжийг бид олгож байгаа юм.

 -Билетний ард талын санамж дээр билет таслаад төв цэнгэлдэхэд орсон тохиолдолд буцааж гаргахгүй гэсэн байсан л даа. Тэгэхээр тоглолтын дундуур 00 орох, хүнсний зүйл авах болбол яах болж байна гэсэн асуудал гарч ирж байна. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
 -Харин энэ асуудлыг хүмүүс их сонирхож асууж байгаа л даа. Дотор бол 00-ын асуудлыг бүрэн шийдсэн байгаа. Хоолны асуудлыг “Ноён зууч” пиццаны хамт олон бүрэн дааж ажиллаж байна. Тиймээс буцаж гараад байх шаардлага байхгүй. Тиймээс тоглолт үзэх гэж байгаа хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй.

-Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдээ ямар шаардлагыг тавьж байгаа вэ?
 -Бид дэлхийн хэмжээний тоглолт зохион байгуулж байна. Энэ тоглолтыг ямар болох вэ гэдэг зохион байгуулагчдаас гадна тоглолт үзэж буй үзэгчдээс ихээхэн хамааралтай. Тиймээс бидний өгсөн шаардлагыг дор бүрнээ хүлээж авч хогоо хаяхгүй, шахдалцахгүй, хүлээцтэй байх зэрэг үзэгчдээс маш их зүйл хамаарна. Түүнээс гадна өмнө нь тоглолтууудыг зүгээр нэг очоод үзчихдэг байсан бол энэ удаа билетээ аваад арын санамжуудыг уншихаар хийсэн байгаа. Тоглолтонд үзэгчээс хамааралтай гэж их ярьж байгаа учраас өөрийгөө хүндэтгэхийн зэрэгцээ бид үзэгчээ хүндлэх зүгээс тодорхой шаардлагуудыг бичсэн байгаа.

 - Үзэгчдэдээ сонирхуулж хэлэх өөр ямар гэнэтийн бэлэг байгаа бол?
- T-ARA  хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын бас нэгэн онцлог нь Монголын говь талаар явж нэг дууныхаа клипний зураг авалтыг хийх  зорилготой байгаа. Энэ бол манай төслийн бас нэгэн салшгүй хэсэг болж байгаа юм. Нэгдүгээрт, энэ том хамтлагуудыг Монголдоо тоглуулж байна. Хоёрдугаарт, тэд нар манай оронд ирснээрээ клипний гоё зурагтай болоод буцахаас гадна Монголыг дэлхийд сурталчилж байна гэсэн үг юм. Солонгосын талаас 44 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж тоглолтон дээр ажиллана. Түрүүлээд зураглаач, тайзны найруулагч гэсэн нэлээн хэдэн бүрэлдэхүүнтэй баг түрүүлж ирэх болно.