УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй зэрэгцэн өнөөдөр өглөө “Гал үндэстэн” холбооныхон хоёр удаа буун дуу гаргасан. Гэхдээ үүнийгээ Төрийн ордны хамгаалагчдаас болсон. Бид зүгээр жагсах гэж байсан гэж ярьж буй. Цагдаагийн бие бүрэлдэхүүн АКА, Макаров гар буу, хоёр тэсрэг бөмбөг зэргийг илрүүлсэн байна. Мөн зохион байгуулсан гэх есөн хүнийг баривчилсан байна. Эл хэрэг намжаагүй байхад БОНХЯ болон Централ тауэр орчим бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн ирсэн ажиллаж Централ тауэр-ийн хогийн савнаас гар аргаар боловсруулсан тэсрэх бөмбөгийг хогийн савнаас олжээ.
Одоогоор БОНХЯ болон ойр орчимд байрлалтай дөрвөн яам, Татварын ерөнхий газар, Тод тауэр зэрэг байгууллагын ажилтнуудыг барилгаас гаргаад байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийхээр болсон байна. Хэргийн газарт ажиллаж буй тагнуулын албаныхнаас мэдээлэл цуглуулж, нэгтгэсний дараа тус газраас олон нийтэд тайлбар өгөх гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна